| | USD/MNT 0₮

МАН-ын 30 дахь их хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ

МАН-ын их хурал хоёр дахь өдрөө 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ. Өнөөдрийн хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах, Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно. 

Өчигдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 99.71 хувийн саналаар МАН-ын даргаар сонгосон байгаа. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлсэн юм. Ингэснээр 30 дахь Их хурлын 1245 төлөөлөгчөөс гадна урилгаар 200, нийт 1450 орчим төлөөлөгч хуралдаанд оролцож, саналаа өгсөн бөгөөд 99.71 хувь нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг намын дарга болгосон юм. 

МАН-ын 30 дахь их хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.