| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 99.7 хувийн саналаар Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо

МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр эхэлж, одоо ч үргэлжилж байна. Дөнгөж сая намын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжлав. Түүнийг 99.71 хувийн саналаар сонгож, баталлаа. 

Шинэ намын дарга Л.Оюун-Эрдэнэ "Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан болон итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын Даргаар сонгосон Намын 30 дахь удаагийн Их Хурлын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа. 

Монгол Ардын Нам өнгөрсөн зуунд эх орныхоо Тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, Шинэ зуунд Эдийн Засгийн Тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно.

Эдийн засгийн Тусгаар тогтнолын Зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж Улс төрийн шийдвэр гаргасанд, Намын Дэвшилтэт Шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж Тогтоол баталсанд эрхэм төлөөлөгчид Та бүхэндээ талархаж байна.

Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр Улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол Ардаараа овоглосон Ардын Намын түүхэн үнэт зүйл юм аа.

Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.

Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг Зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно оо. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, Шинэ Сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх Хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе!

Эрүүл мэндээ хамгаалж нэмэлт тундаа хамрагдацгаая. Эдийн засгаа сэргээж мөн Нэмэлт тун хийцгээе" гэжээ. 

МАН-ын 30 дахь хурал: 99.71 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар баталлаа.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.