| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан:МАН бодлогын, дэвшилтэт, нээлттэй цахим нам байхын төлөө томоохон ажлуудыг хийнэ

МАН-ын 30 дахь удаагийн Их хурал үргэлжилж байна. Тус хурлын зохион байгуулалттай холбоотой асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. 

Тэрбээр "Бид энэ удаагийн хурлаар намын дотоод асуудлыг ярихаас гадна улс орон, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашлаад улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт хөгжилт дэвшилтэд тулгамдаж буй асуудлуудыг бодлого болгож гарган ирж байна. Цаашлаад үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр эрхэм зорилгоо болгож буйгаа энэ дашрамд хэлмээр байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын Л.Оюун-Эрдэнэ даргын хувьд Монгол Улсын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг гаргаж танилцуулсан. Та бүхэн сая сонссон байх, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт зэрэг зургаан бүлгийг гаргаж, илтгэлдээ оруулж танилцуулсан. Үндсэн зорилгыг олон нийтэд товчхон ойлгомжтой байдлаар тайлбарлая. Яг энэ цаг үе Covid-19 цар тахал дэлхий нийтийг хамарсан улс орнуудын өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн ихээхэн хүндрэл бэрхшээлтэй цаг үе байна.

Тэр дундаа манай Монгол Улсын хувьд олон жилийн туршид цаасан дээр байсан бидний өмнө ирж болзошгүй гэж яригддаг байсан олон хүндрэл бэрхшээл бодитой бий болж байна. Тэр тусмаа Covid-19-өөс үүдсэн хүндрэл бэрхшээлүүд үүсч байна. Үүнийг дагасан гол хүндрэл нь юу байна вэ гэдгийг бид өөрсдөө олж харж авах, судалж шинжлэх, нэг ёсондоо өөрөө өөрсдийгөө толинд харах боломж бүрдсэн учраас бид энэ илтгэлийг гаргаж тавихад илүү дөхөмтэй байдлаа гэдгийг хэлмээр байна. Covid-19 цар тахлаас үүдсэн маш олон хүндрэл бэрхшээл байна. Нөгөө талдаа бидэнд ойлгуулах, суралцах, засч сайжруулах хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулах ийм цаг үе гэдгээр бодлого хөтөлбөр оруулж ирж танилцуулж байна.

Хоёр дахь үндсэн илтгэл буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан илтгэлийн үндсэн зорилго бол нийгэм дэх улс төрийн намын оролцоог сайжруулах, ард иргэдийн өмнө хүлээсэн улс төрийн намын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, илүү ойлгомжтой, илүү мэргэжлийн институц болж ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах бодлогоо танилцуулж байна. МАН бодлогын, дэвшилтэт бодлоготой нам байх, нээлттэй нам байх, цахим нам байх их томоохон бодлого төлөвлөгөөг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллаж ирлээ. Үүнийгээ өнөөдөр бусад улс төрийн намууд, нийгэмдээ тайлбарлан танилцуулж, бусад намуудаа энэ чиглэлээр мэргэшсэн институц болж ажиллах чиглэлд анхаарч ажиллаач ээ гэж уриалж байгаа юм.

Монгол өрөөсгөл ойлголт байдаг. Улс төриин намуудын үүрэг хариуцлагыг төрийн үүрэг хариуцлагаас дорд тавиад байдаг тал бий. Өнөөдөр би үндсэн илтгэлээрээ улс төрийн намууд төрийн эрх авахын төлөө хоорондоо өрсөлдөж, сонгуульд ялалт байгуулсан үр дүнгээр маш том хариуцлагын эзэн болдог юм гэдгийг бас гаргаж тавьж байна. Дараачийн сонгуульд орох, дараачийн нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө улс төрийн нам өдөр бүр анхаарал хандуулж, мөрийн хөтөлбөрийнхөө амлалтын хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт тавьж ажиллаж байх ёстой гэсэн зорилтыг үндсэндээ гаргаж тавьж байна гэдгээ хэлмээр байна.

МАН гадаад, дотоод орчиндоо ч тэр олон нийтийн итгэл найдварыг хүлээж, социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам гэдгээ улам бүр тодотгож зарлах, өөрсдийн үзэл баримтлал, үнэт зүйлийг олон нийтэд, тэр дундаа залуу үедээ улам бүр ойлгомжтой хэлбэрт аваачих нь бидний эрхэм зорилго юм. Энэ эрчээрээ бид Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд манлайлал үзүүлж, социал демократ үзэл баримтлал, түүний эд эсэд түгээн дэлгэрүүлж, түүний түүчээ нь байж ажиллана гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Хүний эрхийг хамгаалах хуулийг сайжруулахын төлөө ажиллана." гэлээ.

МАН гадаад, дотоод орчиндоо ч тэр олон нийтийн итгэл найдварыг хүлээж, социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам гэдгээ улам бүр тодотгож зарлах, өөрсдийн үзэл баримтлал, үнэт зүйлийг олон нийтэд, тэр дундаа залуу үедээ улам бүр ойлгомжтой хэлбэрт аваачих нь бидний эрхэм зорилго юм. Энэ эрчээрээ бид Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд манлайлал үзүүлж, социал демократ үзэл баримтлал, түүний эд эсэд түгээн дэлгэрүүлж, түүний түүчээ нь байж ажиллана гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.