| | USD/MNT 0₮

О.Баасанхүү: Цагаан сараас өмнө ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ тэглэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Иргэдийн зээлийг тэглэхгүй байх, орон сууцжуулахгүй байх сонирхол ямар ч улс төрчид байхгүй. Бүгдийг нь тэглээд өгчихмөөр байна. Гэхдээ бид чинь 29 тэрбум ам.долларын өртэй улс шүү дээ. Хэрэв улс дампуурвал хандивлагч орнуудын клубээр Монгол Улсын өрийг зардаг. Ийм дээрээ тулбал БНХАУ-аас эхлүүлээд авах сонирхолтой улсууд бий. Тийм учраас бид ОУВС-гийн хөтөлбөрийг сонгоод явж байгаа юм.

Гэтэл манайд ид шидтэй гурван дарга бий. Тэдний үгээр бүх ажил шийдэгдэж байна. Мөнгө угаасан хэрэг, 48 ЖДҮ-чин гишүүний хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байгаа өнөө үед Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, тэтгэврийг тэглэнэ гэсэн гоё бэлэг барилаа. Энэхүү шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Гэхдээ үүний өмнө хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний орд хэний өмч вэ? Хэвлэл мэдээллээс авсан мэдээллээр Ян Ван-ы өмч байснаа улсад авсан юм шиг байна лээ. Ян Ван-гийн ард нэг генерал бий. Түүнийг Ерөнхийлөгч мэдэж байгаа. 50-150 сая төгрөгийн хахууль авсан хэргээр зургаан шүүгч шалгуулж байгаа. Хахууль өгч, мөнгө гаргасан этгээд бас байгаа. Хятадын ЭСЯ-тай уулзахад оруулсан мөнгөө хамгаална гэсэн. Энэ асуудлыг Монголын "ХААН" шийдвэрлэнэ биз. Ямартай ч миний ойлгосноор бид мөнгөтэй болох юм шиг байна лээ.

2019 оны арваннэгдүгээр сард авсан мэдээллээр тэтгэврийн зээлийг тэглэхэд 776 тэрбум төгрөг шаардлагатай. 233 034 хүн зээлийн данс нээсэн байгаа. Гэхдээ манайд 300 гаруй мянган ахмад тэтгэвэр авдаг. Ахмадуудаа алаг үзэж болохгүй гэж бодож байна. Үнэхээр мөнгө нь байгаа бол их амархан шийдвэрдэх тогтоолын төсөл шүү дээ. Одоо хоёрхон асуудлыг шийдвэрлэвэл хуулийн төслийг өргөн барих болно.

Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг өмчлөх эрх хэний нэр дээр байна вэ. Шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэн үү? Учир нь энэхүү орд чинь шүүхийн маргаантай байгаа өмч шүү дээ.

Хоёрдугаарт, Тус ордны нөөцөд 776 тэрбум төгрөг байгаа юу? Энэ асуудлыг цагаан сараас өмнө шийдвэрлэж, ахмадуудад өгөх хэрэгтэй" гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.