| | USD/MNT 0₮

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн үүрэгт ажлаа хүлээн авчээ

"Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Ж нь өнгөрсөн долдугаар сард өвчний улмаас нас барсан. Улмаар олон сар удирдлагагүй явсан УБТЗ тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан  арваннэгдүгээр сарын 30-нд болж, Х.Хэрлэнг даргаар томилсон билээ.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өчигдөр албан ёсоор ажлаа хүлээн авчээ. Түүнд албаны тамга тэмдгийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гардуулж өгсөн байна. Энэ үеэр Х.Хэрлэн "УБТЗ-ын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, эдийн засгийн үр ашгийг улам дээшлүүлэхэд анхааран ажиллана" гэж мэдэгджээ. 

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Монгол Улсын Засгийн газрын  2017 оноос АМГТГ-ын даргаар тус тус ажиллаж байсан.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өчигдөр албан ёсоор ажлаа хүлээн авчээ. Түүнд албаны тамга тэмдгийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гардуулж өгсөн байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.