| | USD/MNT 0₮

Д.Зүмбэрэллхамыг төрийн албаны зөвлөлөөс чөлөөлж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилжээ

Өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг,  Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарын талаар хэлэлцсэн. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг гишүүдийн олонх дэмжжээ.

Үдээс хойших чуулганы хуралдаан дээр МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж “ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өглөө Д.Зүмбэрэллхамыг томилсон. Давхар алба хашиж болохгүй учраас төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс яаралтай чөлөөлөх шаардлага үүссэн. Үдийн завсарлагаанаар төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тиймээс хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах горимын санал гаргаж байна” гэв. Гишүүдээс санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн учир ийнхүү Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцээд гишүүд дэмжсэн байна. 

Д.Зүмбэрэллхамыг төрийн албаны зөвлөлөөс чөлөөлж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.