| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Гашуунсухайт боомт дээр тээвэрлэлт зогсоогүй, маргаашнаас эхэлж 200 машин гаргана

БНХАУ-ын Эрээн хот, Өвөрмонголд халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан  мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Урд хөршид үүссэн шинэ нөхцөл байдлаас шалтгаалж, түр зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Төмөр замаа хаахгүй гэсэн ч хаах шаардлага үүссэн гэдгийг мэдэгдсэн. Энэ арга хэмжээ түр байгаасай. Битгий удаасай гэж хүсч байна. Бид өдөр бүр холбогдож байна. Сүүлийн арав гаруй хоногийн хугацаанд Өвөрмонголд халдвар их гарсан. 

Гашуунсухайт боомтын хувьд байдал арай дээр байгаа. Тээвэрлэлт бүрэн зогсоогүй. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 700 автомашинаар нүүрсээ Хятад руу  гаргахаар тохиролцсон. Гэвч шинэ нөхцөл байдал үүссэн учраас  700-гаас 350 болгосон. Маргаашнаас  эхлэн автомашины тоог 200 болгоё гэж байна. Нүүрс тээврийн 200 автомашин нь дан чингэлэг тээвэр байна.  Энэ нь богино хугацаанд түр авч байгаа арга хэмжээ гэдгийг Хятадын тал  мэдэгдсэн. Тэдний зүгээс  экологийн асуудлаас үүдэн нүүрс тээвэрлэлт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна" гэв. 

Маргаашнаас эхэлж нүүрс тээврийн 200 машин гаргана
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.