| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Эрчим хүчний нөхцөл байдал хүнд байна

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, цахилгаан дулаан өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын танилцуулга, хоёрдугаарт Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг сонссон. 

Эрчим хүчний нөхцөл байдал өнөөдөр хүнд. Нэмэлт эх үүсвэр шаардлагатай байна. Эрчим хүчний салбарт 16000 гаруй хүн амьдарч байна. Улсын 32 аж ахуйн нэгж ажилладаг. Дундаж цалин 1.6 сая байдаг. Гэвч сүүлийн 1,2 жил нэмэгдээгүй. Гэтэл ажлын ачаалал нь маш их нэмэгдсэн. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчийг сайжруулсан ч тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Цаашдаа эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай ард иргэд маш бага цахилгаан хэрэглэж байна. Усан цахилгаан станц эрчим хүчний тохиргоог хийх боломжтой найдвартай эрчим хүч. Эгийн голын усан цахилгаан станц ТЭЗҮ-гээ хийчихсэн байна. 

Чөлөөт бүсийн тухай хуульд хууль хоорондын зөрчил байна. Чөлөөт бүсийн газар нутгийн байршил тодорхойгүй байна. Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг тодорхой болгох шаардлагатай. Яг хэрэгжээд явбал маш тодорхой бус хуулийн төсөл байна" гэв. 

Д.Ганбат:Эрчим хүчний нөхцөл байдал өнөөдөр хүнд байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.