| | USD/MNT 0₮

Шадар сайд С.Амарсайхан:Дотоодод хязгаарлалт болон хөл хорио тогтоох тухай асуудал яригдаагүй

Улсын Онцгой комиссын 29 дүгээр хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг холбогдох албаныхан танилцууллаа. 

Энэ үеэр дотоодод ямар нэгэн хязгаарлалт, дэглэм тогтоох эсэх талаар сэтгүүлчийн асуултад УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Дотоодод ямар нэгэн хязгаарлалт болон хөл хорио тогтоох тухай асуудал яригдаагүй. Нэн тэргүүнд гадаад улс орнуудаас хилийн боомтуудаар дамжиж орж ирэх болзошгүй эрсдлээс сэргийлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг авахаар болж байна.

Цаашид ямар нөхцөл байдал, эрсдэл, хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй учраас тухайн цаг үед нь нөхцөл байдалтай уялдуулж зарим нэг арга хэмжээг авахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар бизнесийн салбаруудаа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байна" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан:Дотоодод ямар нэгэн хязгаарлалт болон хөл хорио тогтоох тухай асуудал яригдаагүй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.