| | USD/MNT 0₮

УОК:Шинэ халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэдийг авахгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлахаар боллоо

Дэлхий нийтэд шинээр тархаад буй ковидын халдварын талаар УОК хуралдаж дуусаад олон нийтэд хандаж мэдээлэл хийж байна. Өнөөдрийн мэдээллээс шинэ жил цуцлах уу, хил хаах уу, гадаадаас ирэх онгоцуудыг түр азнах уу гэсэн олон асуудлыг хэлэлцжээ. 

Тодруулбал, шинэ хувилбартай холбоотой асуудлаар ДЭМБ тусгайлсан арга хэмжээ аваагүй байгаа ч иргэдийг амны хаалтаа сайн зүүж, хүн хоорондын зайгаа барихыг анхааруулж уриалж байна. Шинэ мутаци нь Өмнөд Африк улсад энэ сарын 24-нд анх бүртгэгджээ. 32 төрлийн мутацид орсон вирус бөгөөд хүний биед халдварлах чадвар өндөр гэж үзжээ. 

УОК-иос гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан, ЭМ-ийн сайд С.Энхболд нар танилцууллаа. Шадар сайд "Анхаарвал зохивол аюултай нөхцөлд оруулсан. Зайлшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, олон улсад авч байгаа арга хэмж

Гэхдээ энэ хувилбарыг эрдэмтэд судалж байна. Хор хөнөөл л хэр байх талаар албан ёсны эцсийн дүгнэлт гараагүй байна. Ард иргэд айж түгшихгүй, асуудалд тайван хандахыг хүсье. Өнөөдрийн шийдвэрээр халдвар тархсан улс орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх. Тэдгээр улс орнуудад зорчсон халдвар илэрсэн улс оронд зорчоод ирсэн иргэдийг өөрийн зардлаар тусгаарлалтад нь байлгана. Өнөөдөр энхийг сахиулагчид ирж байгаа иргэдийг тусгаарлахаар болсон. Автозамын боомтуудаар орж ирж байгаа иргэдээс шинжилгээ авахаар болсон. 

Мөн гадаадад улс руу аялах гэж байгаа иргэдийг онцын шаардлагагүй бол аялахгүй байх. Халдвар бүртгэгдсэн улс орноос ирэхэд нь 10 хоног тусгаарлана. Манай улс зорчуулахгүй гэж хязгаар тавихгүй ч гэсэн иргэд хариуцлагатай байх ёстой" гэлээ. 

УОК:Шинэ халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэдийг авахгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлахаар боллоо
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.