| | USD/MNT 0₮

ЭМЯ:Нийт 586 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 586 хүнээс халдвар илэрчээ. Улаанбаатар хотын хэмжээнд 331 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 255 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 5 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1908 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл, хөнгөн 2759, хүндэвтэр 3130,хүнд 889, нэн хүнд 149 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 13899 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6927 иргэн байна. Үүний 240 нь жирэмсэн, 1407 хүүхэд байна.

ЭМЯ:Нийт 586 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.