| | USD/MNT 0₮

Н.Батмөнх:Намайг төрөөс Алтангадас одонгоор шагнана гэхэд нь итгээгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр хот тохижилтын гурван ажилтан Алтангадас одонгоор энгэрээ мялаасан билээ. Тэдний нэг Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх гуай байсан. Тэрбээр нас 65-тай бөгөөд 70 нас хүртлээ энэ ажлаа хийх хүсэлтэй байгаа талаараа ярьсан. Өчигдөр Алтангадас одонгоор энгэрээ мялаасан тэрбээр "Өчигдөр Төрийн дээд одон медаль гардаж авчихаад өнөө өглөө ажилдаа гарсан. Бидний ажил эрт эхэлдгийг хүмүүс сайн мэднэ. Ямар сайхан халуун сэтгэлтэй ард түмнийхээ дунд амьдарч байгаагаа өчигдөр мэдэрсэн. Алтан хишгийн нулимс мөнхийн унаж байна.

Намайг төрөөс шагнана гэхээр би итгээгүй. Нас өндөр 80 хүрсэн эмээ хүртэл надад бэлэг өгсөн. Би улсад 44 жил ажиллахдаа цэрэг явлаа, уурхайчин явлаа. Ингэж баярлаж үзсэнгүй. Өмнө нь би Хот тожижилт үйлчилгээний газрын хотын аварга, Засгийн газрын жуух бичиг, Үйлдвэрчний хорооны алтан медалиар шагнуулж байсан" гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ. 

Н.Батмөнх:Намайг төрөөс Алтангадас одонгоор шагнана гэхэд нь итгээгүй
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.