| | USD/MNT 0₮

Өнөөдөр зах худалдааны төвүүд хэвийн ажиллана

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарч байна. 

Эл өдөр улс тунхагласны өдөр тохиох бөгөөд бүх нийтийн амралтын энэ өдөр Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас  зах, худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргахгүй талаар мэдээллээ. Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах бөгөөд зарим нь өөрсдийнхөө дотоод журмаар зохицуулаад амрах, ажиллах эсэхээ шийдээд явах боломжтой гэжээ. 

Харин Нарантуул, Дүнжингарав, Баянлаг ундраа, Барс, Бөмбөгөр зэрэг захууд амрах хүсэлтээ өгсөн бол дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана.  

  • Мишээл экспо 09.00-19.00 
  • Имарт хуваарийн дагуу ажиллана.
  • Баянзүрх зах худалдааны төв 10.00-19.00 
  • Баянзүрх 2 худалдааны төв 10.00-19.00 
  • Сандэй худалдааны төв 10.00-20.30
  • Гранд плаза 10.00-21.00
  • Сандэй 2 10.00-20.00
  • Улаанбаатар их дэлгүүр 10.00-21.00
  • Улсын их дэлгүүр 09.00-21.30 
  • Амгалан захын махны тасаг 08.00-20.00 
  • Амгалан захын барааны тасаг 10.00-20.00
  • Алтжин бөмбөгөр /шөнийн зах 10.00-22.00 
Харин Нарантуул, Дүнжингарав, Баянлаг ундраа, Барс, Бөмбөгөр зэрэг захууд амрах хүсэлтээ өгсөн бол дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.