| | USD/MNT 0₮

“ЦАГААН ЗАХТНУУДЫГ ЦАЙРУУЛДАГ” хуулийг ТЭД баталсан

2017 онд МАН эрх барьж, УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Мөн тухайн үед Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нар тус тус ажиллаж байсан. Энэ үеэр цагаан захтан буюу Төрөөс болон татвар төлөгчдийн мөнгийг ичгүүргүйгээр өөрийн халаас руугаа завшдаг байдлыг хуулиар хамгаалсан байдаг.

Тухайлбал, Авлигалтай тэмцэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж баталснаар өдгөө албан тушаалын байдлаа урвуулан онц их хэмжээний авлигал авсан, улсаас мөнгө идсэн эрх мэдэлтэн, өндөр дээд албан тушаалтнууд ялгүй өнгөрдөг байдал хүрчээ. Үүнд дээр ганцхан жишээ дурьдахад, УИХ-ын гишүүн асан Бишрэлтийн гэгддэг Б.Ундармаа албан тушаалын байдлаа урвуулан Нийгмийн даатгалын 340 тэрбум төгрөгийг өөрийн эзэмшлийн Капитрон банк руу оруулж, завшсан. Мөн тэрээр ЖДҮ-гээс 900 сая төгрөгийн зээл авсан гэх хоёр хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллагдагчаар татагдан шүүхээр дэнслүүлсэн ч 40 сая төгрөгийн ялаар шийтгүүлээд өнгөрсөн. Гэтэл нэгэн сумын Төрийн албан хаагч 300 мянган төгрөг бусдаас авлигалд авсан хэрэгтээ 2 жилийн ял шүүхээс сонссон байдаг.

Энэ жишээнээс харахад авлигалын хэрэгт холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтан хуулийн заалтын буюу гажуудлын ачаар өлгийдүүлжээ. Тэд хэдэн төгрөгийн хахууль авсан ч бай хамаагүй торгуулаад өнгөрөөд байна л гэсэн үг . Харин энгийн иргэн бол 8 аас дээш жилийн ялтай хэмээн хуульд заажээ.

Цагаан захытнуудыг хуулийн хамгаалалтад өлгийдүүлэх боломжийг олгосон хуулийн заалтыг тодруулбал,  

-МӨНГӨТЭЙ БОЛОН АЛБАН ТУШААЛТАНД ТУЙЛЫН АШИГТАЙ ХУВИЛБАРЫГ ХУУЛИНД ТУСГАЖЭЭ-

Төрийн албан тушаалтанд   1.д хохиролын хэмжээг заагаагүй. Өөрөөр хэлбэл хэдэн зуун тэр бум идэх, хахуульд хэдийг авахаас үл хамаарна,

2-т хорих  ялын бодлого нь 1-5 жил хорих, буюу  сонгомол санкцитай торгох, тэнсэх гэх мэт.  Энэ нь эрүүгийн хуулийн 2.6-д заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдоно.

3-т Хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил 4-т албан тушаалтны хэрэгт хохирогч гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл түүнд гомдол гаргах  этгээд байхгүй гэсэн үг.

5-д  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р бүлэгт  заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно.

Энэ нь цагаан захтан нь яллагдагчаар татагдсан тохиолдолд  прокурортой ял наймаалцаж торгуулийн ял төлөвлөж шүүхэд шилжүүлэх  эрхтэй болгсон гэсэн үг. Шүүх нь прокурорын төлөвлөж ирүүлсэн  торгуулийн ялыг өөрчлөх эрхгүй торгуулийг оногдуулдаг. Өөрөөр хэлвэл яллагдагч нь ямар шийтгэл авахаа өөрөө сонгоно гэсэн үг

6-д Төрийн албан  тушаалтныг төрийн албанд ажиллах эрхийг 5 жил хүртэл хугацаагааар хасдаг. Энэ хугацаа дуусвал эргүүлэн төрийн албанд ажиллах эрх нээгдэнэ. Энэ заалтыг ашиглан төрийн албанд эргэн ажиллаж байгаа цагаан захтнууд цөөнгүй байгаагаар харж болох юм.

 

2017 онд МАН эрх барьж, УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Мөн тухайн үед Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нар тус тус ажиллаж байсан. Энэ үеэр цагаан захтан буюу Төрөөс болон татвар төлөгчдийн мөнгийг ичгүүргүйгээр өөрийн халаас руугаа завшдаг байдлыг хуулиар хамгаалсан байдаг.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.