| | USD/MNT 0₮

ТҮК-д 12 жил ажилласан Н.Батмөнхийг Алтангадас одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс, салбартаа үр бүтээлтэй ажилласан, ажиллаж буй нэр төртэй эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулах ажиллагаа үргэлжилсээр байна. Салбартаа манлайлагч болсон олон хүн шагналаа гардаж авахын тулд нүдээ олсон шагнал ч цөөнгүй байгаа нь харагдав. Тухайлбал өнөөдөр Тохижилт үйлчилгээний компанид 12 жил ажилласан, өдгөө 64 насыг зооглож буй Н.Батмөнхийг Алтангадас одонгоор шагнажээ.

Нийслэлээ цэвэр цэмцгэр хоггүй, цас мөсгүй байлгахын тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ажилтны хувьд хөдөлмөрөө ийнхүү үнэлүүлж шагнуулсанд олон хүн баярлаж байна. 

 

ТҮК-д 12 жил ажилласан Н.Батмөнхийг Алтангадас одонгоор шагнажээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.