| | USD/MNT 0₮
Тасганы овоон дээр Богд Зонхова цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихаар ирэх оны төсөвт тусгасан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй.
Анх энэ цогцолбор хөшөөг барих санаачлагыг гурван гишүүн гаргасан бөгөөд тэдний нэг нь Завхан аймгаас сонгогдсон Ц.Цэрэнпунцаг юм. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
Тэрбээр "Богд Зонхова төслийн зураг төсөл гараагүй байсан. Хэмжээ нь ч бага байсан. Сүүлд зураг төсөл нь нарийвчлан гараад сая дуулиан шуугиан болоод байгаа 32 тэрбум төгрөг болж нэмэгдсэн тухай Барилгын хөгжлийн төвөөс тайлбарласан. Соёлын яамнаас ч тайлбарласан. Энэ төслийг өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэй уулын орой дээр хэрэгжүүлэх гэж байсан. Соёлын өв бүтээх санал. Гэвч уулын оройд бүтэхгүй л дээ. Үүнийг барих компани ч Монголд байхгүй. Өвөл яах юм, дэд бүтэц ч байхгүй. Тиймээс бид Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу, эсвэл бурхан шашны үүх түүхтэй холбогдолтой газарт барья гэж яриад Тасганы овооны жаахан газарт барихаар болсон. Өмнө нь 1992 онд Засгийн газрын тогтоол гарч, Тасганы овоо нь түүхийн хувьд чухал дурсгалтай газар.
Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ хүрэх ёстой хүндээ зарцуулж чадаж байна уу. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа. Үүнийг үр ашигтай хэрэглэх ёстой. Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа ч хэддэх хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Дэлхийн улс орнууд нээгдээд эхэлсэн байна. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Бид өвдөж зовохоороо гандан хийдээ, хурим найраа хийсэн ч гандан хийд Жанрайсаг бурхандаа орж мөргөөд гардаг.
Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Тэгэхээр хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, түүх соёлын дурсгалт газраа хүн очиход тэр дундаа гадныхан очиход нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт Богд Зонхова цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо тендерийг нь зарлаж, компани нь шалгарахаар хариуцаж байгаа албаныхан шийдвэрлэх байх. Би тойрогтоо анхаарах ажил ихтэй хүн. Би шашин шүтэх эрхтэй. Бурхан буддаг шүтсэнийхээ төлөө одоо яах ёстой юм бэ.
Манай аймгийн Төрөх эмнэлэг халаалалтгүй биш халаалалттай. Энэ халаалтыг 2013 онд мөнгийг нь гаргаж уурын зуухыг нь барьж өгсөн. Шинэ барилга.Төвсийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга. Барилга байгууламжид орон нутгийн төсвөөс мөнгө гаргаж засварлах ёстой" гэж бухимдав.