| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг: Бид нар УБТЗ-ын авсан зээлийг төлөөд ч энэ байдлаараа явбал тэд олигтой ажиллаж чадахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Япон улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн суурь бутцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онд нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Уг зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Сангийн яам, ‘Улаанбаатар төмөр зам" XHH-ийн хооронд “MOH-П1",“MOH-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны 10 дугаар сарын 25-нь өдөр байгуулсан. УИХ-ын чуулганаар баталснаар тус зээлийг эргүүлэн төлөхөөр болж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ: Монгол Оросын хамтарсан нэртэй хамгийн дампуу байгууллага энд байна. Бид нар УБТЗ-ын авсан зээлийг төлөөд ч энэ байдлаараа явбал тэд  олигтой ажиллаж чадахгүй. УБТЗ дөрөв дэх даргаа тавих гээд чадахгүй арчаагүй царайлаад сууж байна. Монгол Улс УБТЗ-ын даргаа томилж чадахгүй  шившиг болж байна. Богдхан төмөр замыг ямар өртгөөр босгох юм. УИХ-ын гишүүдэд энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу. Оростой хамтарсан ганц компани нь УБТЗ. Бусдыг нь хулгай дээрэм хийгээд дуусгасан. Үлдсэн ганц компаниа цаашид зөв авч явах хэрэгтэй. Тээврийн бизнес дэлхийд үнэ нь өсөөд бүүм болж байхад бид нар арчаагүйгээсээ болоод алдагдалтай ажиллаж байна. Ашиг гэвэл хэдхэн тэрбум. Ийм байж болохгүй. Бизнесийн байгууллагын бизнесийн чиглэлээр нь ажиллуулах ёстой. Бусад улсад дэд бүтцээ төмөр зам нь өмчлөөд бусад хөдлөх бүрэлдэхүүнийг хувийн компаниудад өгч менежментийг хийдэг. Энэ хэрээрээ  төмөр зам нь ашигтай ажилладаг. Гэтэл монголчууд төмөр замынхаа өрийг төлнө гээд сууж байна. УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.