| | USD/MNT 0₮

ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү ковидын халдвар авснаа нууж, Ж.Чинбүрэнгийн туслахтай Турк улсыг зорьжээ

ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү 2021 оны 11 сарын 12-ний өдөр ковидын халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Гэтэл тэр өдрөөс хойш эмнэлэг дээрээ удаа дараа ирсэн төдийгүй 11 сарын 18-ны өдөр тус эмнэлгийн удирдлагуудыг цуглуулан Захиргаа удирдлагын хурал хийсэн байна.

Улмаар түүнээс хойш хуралд суусан ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Хүрэлсүх ковидын халдвар авсан нь тогтоогджээ.

ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү ковидын халдварыг эмнэлгийн ажилчид болон удирдлагуудад тараагаад зогсохгүй энэ сарын 20-нд Туркиш эйрлайны нислэгээр Турк  улс руу явсан байна. Тэрээр энэхүү албан бус аялалдаа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн туслах, Элэг шилжүүлэн суулгах албаны дарга, эрхэм гишүүний найз н.Мөнхбаттай хамт явсан гэдгийг баттай эх сурвалжийн зүгээс мэдээллээ.

Энгийн иргэн ковид туссан үедээ гадуур гарах юм бол халдварт өвчин бусдад санаатайгаар тараасан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдана. Харин өндөр албан тушаалтан халдвар авсан ч ажлаа хийж, бусдад тарааж бүүр цаашлаад гадаад улс руу шинжилгээний хариугаа хуурамчаар үйлдэн явсан байх юм.

ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүүг Турк улсад байх хойгуур тус эмнэлэгт төлөвлөгөөт хагалгаа хийх боломжгүй болсон. Учир нь тус эмнэлэгт эмийн нөөцөө шаардлагатай үед нь бүрдүүлээгүй, хариуцлагагүй үйлдэл гаргаснаас болжээ.

Энэ байдлаас үүдэн Хавдартай болон хавдрын химийн эмчилгээ өдөр бүр хийлгэж амь зуудаг иргэдийн амь нас эрсдэлтэй байдалд хүрээд байгаа билээ.

Энэ асуудлыг даруй шийдэхээр ХСҮТ-ийн зүгээс ЭМЯ-наас шаардлагатай байгаа эмийн жагсаалтаа гаргуулахаар ажиллаж байгаа аж. Харин хэзээ эмийн нөөцөө бүрдүүлж, ХСҮТ-ийн эмнэлгийг зорих олон мянган өвчтэй иргэдийг өвлийн хүйтэнд буцаахгүй хагалгаа хийдэг болох нь тодорхойгүй хэвээр.

ХСҮТ-ийн эмнэлэгт албан тушаалаа урвуулж мөнгө угааж байгааг баримттайгаар мэдээлэгдээд байхад ямар ч хариуцлагын асуудал яригдаагүй. Гэтэл өдгөө дарга нь ажилчиддаа ковидын халдвар тарааж, хагалгаа хийх боломжгүй болтлоо доройтов.

Хэрэг явдал ийм дээрээ тулж, өдгөө хагалгаа хийж эмчилгээ үйлчилгээ явуулах боломжгүй болсон. Улсдаа ганцхан байдаг Хавдрын эмнэлэг нь мөнгөний машин шиг ажиллаад зогсохгүй хавдартай иргэдийг эмчлэхгүй байхад Эрүүл мэндийн сайд З.Энхболд юу хийж сууна вэ.

Тэрхүү эмнэлэгт хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, шилэн дансаа хөтлөхгүй хоосолж, эмнэлгийн байрыг бизнес болгон түрээсэлж, хувийн эмнэлгээрээ дамжуулан ядуу иргэдээс мөнгө хүүлж байхад хараад суусаар байх уу. Байдал өдгөө бүр хүндэрч дарга нь ковидын халдвар тарааж, гадаад улс руу өвчтэй олон мянган иргэдийг хөсөр хаяж зугаалж явахад бас л хариуцлага ярихгүй өнгөрөх нь.  

 

 

ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү 2021 оны 11 сарын 12-ний өдөр ковидын халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Гэтэл тэр өдрөөс хойш эмнэлэг дээрээ удаа дараа ирсэн төдийгүй 11 сарын 18-ны өдөр тус эмнэлгийн удирдлагуудыг цуглуулан Захиргаа удирдлагын хурал хийсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (47)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.