| | USD/MNT 0₮

Ш.Энхтөр:Салбарын чухал хурал, хэлэлцүүлэгт үгээ хэлэх эрхгүй болчихжээ, уг нь ажлыг муу хийгээгүй юмсан

Өнгөрсөн долдугаар сард ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийг салбарын сайд С.Энхболд үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд АШУҮИС-д багшилж байсан Ш.Алтантуяаг томилсон билээ. Шинэ дарга нь сайд С.Энхболдын хүн гэх мэдээлэл тухайн үед гараад намжсан юм. 

Харин хуучин удирдлага Ш.Энхтөр нь хүүхдийн сэхээн амьдруулахын нарийн мэргэжлийн эмч бөгөөд 2011 оноос эхлэн тус төвийн ерөнхий захирлаар ажилласан юм.

ЭХЭМҮТ нь нийт 1140 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд баяр наадмыг тохиолдуулан өнөө өглөө шилдэг ажилтнууддаа шагнал гардуулж, нийт ажилтнуудынхаа долоодугаар сарын цалинг 50-60 хувиар нэмж, хүн бүрт 500 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгох тушаал гаргаж, хүнд хэцүү цаг үед ажилтнуудаа дэмжсэн ажлынхан нь талархаж байсан удаатай. Гэтэл Ш.Энхтөр захирлыг гэнэт халсанд тус эмнэлгийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд сэтгэл дундуур байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хийсэн шинэ томилгоог эсэргүүцэж ч байсан юм.

Ш.Энхтөр эмч одоогоор төвдөө Зөвлөх эмчээ хийж байгаа бөгөөд өчигдөр цахим хуудсандаа "Ажлыг муу хийгээгүй. Залуу дарга нарт боломж олгосон юмсан. Салбарын чухал хурал, хэлэлцүүлэгт үгээ хэлэх эрхгүй болчихжээ" гэж бичжээ. Эндээс харахад Ш.Энхтөр эмчийг салбарын хурал хэлэлцүүлэгт оролцуулахгүй, үг хэлэх эрхийг нь хязгаарласан бололтой. Хүүхдийн салбарын эмчийнхээ үгийг сонсохгүй байна гэдэг тун харамсалтай юм. 

Ш.Энхтөр:Салбарын чухал хурал, хэлэлцүүлэгт үгээ хэлэх эрхгүй болчихжээ, уг нь ажлыг муу хийгээгүй юмсан.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.