| | USD/MNT 0₮

Э.Энхбат начны өмгөөлөгч:Н.Түвшинбаярын уух зүйлд сэтгэцэд нөлөөлөх бодис хийгээгүй, олныг төөрөгдөлд оруулж байна

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол өөрийн сайн найз болох улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан билээ. Хэрэг явдал болсны дараахан хохирогч Э.Энхбат гэр бүлийнхээ хамт БНСУ-руу явж эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ч өнөөдрийг хүртэл ухаан сайн ороогүй, биеийн байдал хэвээрээ, дээрдэхгүй байгаа юм. Шаардлагатай гэсэн бүх эмчилгээ хийлгэж байгаа. Гэсэн хэдий ч ухаан сайн орохгүй, орлоо гэхэд насан туршийн асаргаа маллагаатай хүн болно гэдгийг ойр тойрныхон болон ар гэрийнхэн нь хэлж буй.

Найзыгаа зодсон хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа Н.Түвшинбаяртай холбоотой мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд тархжээ. Тодруулбал "Н.Түвшинбаярын уух зүйлд сэтгэцэд нөлөөлөх бодис хийсэн байж болзошгүй тул тэр өөрөө хохирогч болох магадлалтай" гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ. Магадгүй ялаас, хариуцлагаас мултрах гэсэн явцгүй арга хэлбэр байж болох юм.

Тэгвэл энэ мэдээллийг Э.Энхбат начны өмгөөлөгч үгүйсгэсэн байна. Тэрбээр "Тийм зүйл байхгүй шүү. Олныг төөрөгдөлд оруулах шаардлагагүй. Э.Энхбат начны хувьд өөрийн гэсэн ухаангүй хэцүү байгаа. Н.Түвшинбаяр эмчилгээний зардал мөнгийг төлж байгаа" гэв. 

Хэрэгт холбогдогч Н.Түвшинбаярт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болсон байгаа ажээ. Түүний хувьд хоригдож байгаад батлан даалтад гарсан юм. Харин хилийн хориг тавиулсан тэрбээр гадуур байцаалтаа өгөөд явж байгаа юм. 

 

 

Э.Энхбат начны өмгөөлөгч:Н.Түвшинбаярын уух зүйлд сэтгэцэд нөлөөлөх бодис хийгээгүй, олныг төөрөгдөлд оруулж байна
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.