| | USD/MNT 0₮

Д.Гүрсэд:Төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлалаа

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр жүжигчин Д.Гүрсэдэд Ардын жүжигчин цол хүртээв

Баярын сэтгэгдлээ хуваалцсан Ардын жүжигчин Д.Гүрсэд "Өнөөдөр төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийг бүтээж явдаг энэ салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулж өнөөдрийг хүрч, төр засгаараа үнсүүлж байгаад ахмад уран бүтээлч би баяртай байна. Хүүхдүүд та бүхний минь цаашдын ажил үйлс бүх юм өрнөн дэлгэр, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өвгөн уран бүтээлч өргөн дэвшүүлж байна. Би 60 гаруй кинонд тоглосон. Тэдгээр дунд туслах дүр, гол дүр бий, гаднын улс орнуудтай хамтарсан уран бүтээл ч бий" хэмээв.

Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын харьяат бөгөөд Монголын кино урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж буй ахмад уран бүтээлч юм.

Д.Гүрсэд:Төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлалаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.