| | USD/MNT 0₮

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг А.Энхманлай түр удирдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилсон бол Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилох шийдвэр гаргажээ. 

Авлига албан тушаалын гэмт хэргээс болж ажлаа өгсөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн ажлыг авсан А.Энхманлай нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн ойрын хүн гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр 2003-2004 оны хооронд Нийслэлийн газрын албаны Кадастрын хэлтэст газар зохион байгуулагчаар ажилд орж байсан нэгэн. Харин одоо газрыг түр удирдахаар ийнхүү албан тушаал дэвшин томилогджээ. 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг А.Энхманлай түр удирдана
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.