| | USD/MNT 0₮

ЗГ:Вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээлийг 100 хувь танхимаар оруулах шийдвэрийг гаргалаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа " Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт 26 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 18 хувь, зорилтод бүлгийн 28 хувь вакцины 3 дугаар тундаа хамрагдсан байна. Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас зорилтод бүлгийн нийт 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдах юм бол одоогийн улбар шар түвшингээс шар түвшин рүү шилжүүлэхийг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Хэрвээ 3 дугаар тунгийн хамрагдалт 50 хувьдаа хүрвэл хичээл сургуулийг 100 хувь танхимаар нээх чиглэлийг өгчээ. Бүх шатны боловсролын байгууллага танхимаар орно. Мөн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулна" гэлээ. 

ЗГ:Вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл сургуулийг 100 хувь танхимаар оруулах шийдвэрийг гаргалаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.