| | USD/MNT 0₮

МАН хүний эрхийг хамгаалж дээдэлж, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө санаачлагатай ажиллана

Монгол Ардын нам шат шатны сонгуулиудад оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс Монгол улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх “Хүний эрхийн нөхцөл байдал – тулгамдсан асуудал – шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгааг таван сарын хугацаанд хийлгэжээ. Уг суурь судалгааг хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдын 30 орчим хүнтэй баг хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны дүгнэлтийг танилцуулж, хуульчдын саналыг сонсох “Хүний эрх ба хуульчдын оролцоо” бодлогын хэлэлцүүлгээр хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эхлүүлэх ажил эхэлсэн байна. Тодруулбал, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар болон хууль зүйн салбарын хуульч, өмгөөлөгч, судлаачид нийлсэн 100 гаруй төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүджээ..

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачлагатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харицангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болж уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн.

Монгол улсын хүний эрхийн өнөөгийн төлөв байдлыг үнэлэх ерөнхий судалгаа, иргэдийн хүний эрхийн талаарх ойлголт хандлагыг тодорхойлох социологийн судалгаа, хүчин төгөлдөр үйлчилж буй 330 хуульд хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан талаар нарийвчилсан судалгаа хийж, 2003 онд баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлтийг хийх ажлуудыг Монголын шилдэг хүний эрхийн хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын дэргэдэх “Стратеги академи” иргэдийн дунд хүний эрхийн тухай ойлголт хандлагыг үнэлэх судалгааг анх удаа хийснээ танилцуулсан бол хуульч О.Мөнхсайхан, ОТИС-ийн багш, судлаач Р.Очирбат нар “Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцуулав.


Мөн “Хүний эрх ба хуульчдын оролцоо” бодлогын хэлэлцүүлгийн үеэр хуульч, судлаачдын зүгээс олон санал, санаачлагууд гаргажээ. Эдгээр саналууд хүний эрхэд суурилсан эрхзүйн шинэтгэл хийх ажилд тусгагдах юм. Монгол Ардын Нам улс төрийн манлайлал үзүүлж энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллана. Хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагааг мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөөрөөх хандлагыг бүрэн хална.

Хүний эрх ба хуульчдын оролцоо-2 хэлэлцүүлэг болов

Түүнчлэн “Хүний эрх ба хуульчдын оролцоо-2” хэлэлцүүлэгт намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч судлаачид оролцжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид “Монгол Ардын намаас санаачилсан хүний эрхийн бодлогын хэлэлцүүлэг цувралаар зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг судалсан судалгааны дүгнэлтүүдийг олон нийт болоод судлаачдын дунд хэлэлцүүлж, хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийнэ. Хүний эрхийг зөрчсөн шийдвэр үйл ажиллагаануудыг төрийн зүгээс гаргадаг, түүнийгээ засдаггүй, хохирсон иргэд үргэлжлүүлэн хохирдог нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө Монгол Ардын Нам улс төрийн манлайлал үзүүлж Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, саналыг нь сонсч ажиллана” гэлээ.

 

 

 

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачлагатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харицангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болж уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.