| | USD/MNT 0₮

ЗГ:ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томиллоо

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэд хэдэн томилгоо хийгдэж байна. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Түүний хувьд авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байсан удаатай билээ.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас нь өнгөрсөн наймдугаар сард чөлөөлсөн байгаа билээ. 

ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томиллоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.