| | USD/MNT 0₮

Өнөөдрийн Засгийн хуралдаанаар Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилно

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийхээр болжээ. Тодруулбал, Зам тээврийн сайд Л.Халтар энэ сарын 24 гэхэд УБТЗ-ын даргын асуудлыг эцэслэн шийдвэрлэж тодорхой болгоно гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг УБТЗ-ын газрын даргаар томилох нь ээ. Түүний нэр яригдаад удаж буй бөгөөд нэрийг нь МАН-аас ОХУ-руу явуулсан мэдээлэл байгаа юм. Харин нөгөө тал хүлээн зөвшөөрөх эсэхийг бол мэдэхгүй. Хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас манай талаас монгол хүн даргаар нь тавина гэсэн байр суурьтай байгаа юм. 

Х.Хэрлэн даргыг дөрвөн жилийн өмнө АМГТГ-ын даргаар томилж байсан бөгөөд гурван жилийн хугацаанд түүний хөрөнгө орлого огцом өссөн байгаа талаар ХОМ-ээс харж болно. Түүний хувьд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг нутаг бөгөөд ийнхүү УБТЗ-ын даргаар зүтгүүлж байна хэмээн хардаж буй. 

Өнөөдрийн Засгийн хуралдаанаар Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.