| | USD/MNT 0₮

МАН-ын байрны зоорийн газарт гал гарсныг шуурхай унтраажээ

Өчигдөр орой Тусгаар тогтнолын ордонд гал гарч онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Тодруулбал,  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны Задгайд хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 20:43 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид таван минутын дотор дуудлагын дагуу очиж, галыг унтраасан.

Тусгаар тогтнолын ордоны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Ноцтой хохирол учраагүй гэх мэдээллийг өглөө.

МАН-ын байрны зоорийн газарт гал гарсныг шуурхай унтраажээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.