| | USD/MNT 0₮

ТЕГ:ХААН банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. 

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж холбогдох албаныхнаас хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хоёр сая хүний мэдээлэл 700 билүү 70 доллараар зарна гэж байна билээ. Энэ ямар учиртай бэ. Хуульгүй байснаас хуультай байсан нь дээр. Нөгөөтэйгүүр наад хууль чинь үүрэндээ өтөлж байгаа юм бишүү. Айл болгон нэг койнтэй болсон. Олон брижүүд байна. Тэр брижүүд хувь хүний мэдээллийг авч байгаа. Тэрийг хуулиар зохицуулах юмуу. Цаас хэмнэж байгаа гэсэн сайн биздээ" гэв. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Шилжилтын үеийн зохицуулалт гээд байгаа. Хугацаа нь хойш тавигдах болов уу гэж харж байсан. Таван сарын 1-ны дотор хуулиар зөвшөөрсөн мэдээлэл давхцалгүй бүгд гар хурууны хээг устгана гэж байна. Хуулиар шахаад явах нь зөв үү. Буруу зөрүү юм устгагдчих вий гэсэн болгоомжлол байна" гэлээ.

Тэгвэл дээрх Байнгын хорооны хуралдааны үеэр Тагнуулын Ерөнхий газрын мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ "Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл нь хакеруудын олсон мэдээллээ зардаг хар зах маягтай Raid forums гэдэг сайтад гарсан. Уг мэдээлэл аравдугаар сарын 6-нд анх тухайн сайт дээр тавигдсан. Манайхаас шалгах чиглэлийн Ажлын хэсгүүд гарсан шалгаж байгаа. Тус сайт дээр тавигдсан мэдээллээс харвал Хаан банкны мэдээлэл юм байна гэдэг нь дансны дугаар болон ил тавигдсан мэдээллээс нь харахад тэгж дүгнэж болохоор байгаа, мэдээллийг шалгаж байгаа учир нарийн мэдээллийг нийтэд дэлгэх боломжгүй байна" гэв. 

ХААН банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй гэв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.