| | USD/MNT 0₮

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар УБТЗ, ИНЕГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13:00 цагаас хуралдаж эхэлжээ. Тус хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам гэх мэт төрийн өмчийн зарим газрын дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна.

Мөн намын их хурлын товыг товлож, намын их хурлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг батламжлах ажээ. 

Дашрамд дуулгахад, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Харин УБТЗ удирдлагагүй жил гаруй болж байгаа юм. Тиймээс эдгээр хоёр төрийн өмчит газрын удирдлагуудыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. 

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар УБТЗ, ИНЕГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.