| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг суллажээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргажээ. Түүний цагдан хоригдох 30 хоногийн хугацаа дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрээр энэ сарын 18-ны өдөр сулласан байна.

Хэргийг сануулбал, АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Хаянхирваагийн албан өрөөнд аравдугаар сарын 19-ний өдөр нэгжлэг хийсэн байдаг. Улмаар түүний өрөөнөөс эх бэлнээр 10 мянган доллар олдсон тул шүүхийн шийдвэрээр цагдан хорьж шалгасан билээ. Харин мөрдөн шалгалтын ажиллагаа хараахан дуусаагүй байгаа бөгөөд түүнийг цаашид цагдан хорих шаардлагагүй гэж шүүхээс үзсэн аж.

Түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Гишүүн асан Д.Хаянрхирвааг “22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа юм.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргажээ. Түүний цагдан хоригдох 30 хоногийн хугацаа дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрээр энэ сарын 18-ны өдөр сулласан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.