| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Богд Зонхова” төслийн 34 тэрбумын хөрөнгө оруулалтын саналыг гаргаагүй гэв

Нийслэлд Тасганы овоон дээр “Богд Зонхова” төсөлд 32 тэрбум төгрөг төсөвлөснийг иргэд хүчтэй эсэргүүцэж шүүмжилж байна. Уг төслийг санаачилж, төсөвт тусгасан эзнийг сошиал сүлжээнийхэн болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд хайж эхэлсэн юм. Үүний үр дүнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар нарын нэр, зураг гарч эхэлсэн байгаа. Нэр дурдагдсан эрхмүүд уг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлээгүй байгаа бөгөөд хамгийн түрүүнд гишүүн Ц.Анандбазар уг асуудалд холбоогүй гэдгээ илэрхийлжээ.

Түүний ажлын албанаас гаргасан мэдэгдлийг хүргэхэд "Сошиал сүлжээнд “Богд Зонхова” төслийн 32.4 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргаж батлуулсан гэх ташаа мэдээлэл түгж буйг залруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү саналыг гишүүн Ц.Анандбазар гаргаагүй гэдгийг Ажлын албаны зүгээс батлан мэдэгдэж байна. Бид шашин, буян, номын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарвал хувийн зардлаар асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ.

Энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Булган аймагт түүхэн, Эрдэнэ дайчин вангийн хүрээний Их цагаан суваргыг дахин бүтээн байгуулах ажлыг хувийн хөрөнгөөр эхлүүлсэн учир нэгэн зэрэг ижил төстэй төсөлд гар, бие оролцох боломж, нөхцөл байхгүй. Иргэдийн хяналт сайжирч төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй болгох асуудалд анхаарч буйг сайшаан хүлээн авч байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын алба" гэжээ.

Түүний ажлын албанаас гаргасан мэдэгдлийг хүргэхэд "Сошиал сүлжээнд “Богд Зонхова” төслийн 32.4 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргаж батлуулсан гэх ташаа мэдээлэл түгж буйг залруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү саналыг гишүүн Ц.Анандбазар гаргаагүй гэдгийг Ажлын албаны зүгээс батлан мэдэгдэж байна. Бид шашин, буян, номын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарвал хувийн зардлаар асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ. Энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Булган аймагт түүхэн, Эрдэнэ дайчин вангийн хүрээний Их цагаан суваргыг дахин бүтээн байгуулах ажлыг хувийн хөрөнгөөр эхлүүлсэн учир нэгэн зэрэг ижил төстэй төсөлд гар, бие оролцох боломж, нөхцөл байхгүй. Иргэдийн хяналт сайжирч төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй болгох асуудалд анхаарч буйг сайшаан хүлээн авч байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын алба" гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.