| | USD/MNT 0₮

ЗГ-аас Богд Зонхова бурханы хөшөө барих асуудлыг царцааж, төсвийг нь эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр асуудал дагуулаад байгаа Богд Зонхова бурханы хөшөөний төсвийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулав. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ асуудлыг УИХ-аас орж ирээгүй, Засгийн газраас оруулж ирсэн. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хөндөөгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодорхой хүмүүсийг дуудаж уулзсан. Засгийн газраас ойрын үед энэ төсвийг царцааж, эрүүл мэндийн салбарт зарцуулна гэсэн шийдвэр гарах байх. Засгийн газар Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж, шийдвэрлэнэ” гэв.

Засгийн газраас Богд Зонхова бурханы хөшөө барих асуудлыг царцааж, төсвийг нь эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.