| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Богд Зонховын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр хэрхэвч санхүүжүүлж болохгүй

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд хандлаа.

Тэрбээр "Монгол Улсын түүхэнд, дараагийн зуунд энэ улс хөгжих эсэх ажлыг эхлүүлж байна. УИХ-ын төсөв батлагдсан. Энэ төсөв маш их тэлсэн, 18 их наяд төгрөгийн зардалтай батлагдсан. Энэ өмнөх дүнгээсээ өсөөд байгаа. Ковидын үед ийм байж болох уу. Нийтийн их дургүйг хүргэсэн жишээ гэхэд Зонховын хөшөөний асуудал байна. 32 тэрбум төгрөгийг тэр хөшөөнд хийж байна. Ийм зүйлийг хэрхэвч санхүүжүүлж болохгүй. Иргэд энэ удаа ийм баримтыг гаргаж ирж тавьж байна. Иргэд маань эмнэлэгт ор олдохгүй байхад хөшөө, дурсгал барьж болохгүй гэж эсэргүүцэж байна. Иргэдийн нийгмийн бухимдал бол байж болох зүйл юм. Иргэд эсэргүүцээд явах нь зөв юм. Нийгмийн бухимдал байх ёстой зүйл цаашдаа 30 жилийн алдаагаа засаад явах уу гэдгийг хэлэлцэх ёстой. Гишүүд өөрсдийнхөө тойрог руу төсөв урсгадаг. 30 жил ийм үр дүнгүй явж төсвийн алдагдал томроод байдаг. Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой.  Хөгжлийн төсөв тойргийн төсөв болж хувираад байна. Үүний үр дүнд монголчууд хөгжиж, цалин хөлс ямар ч боломж байхгүй. Үүнийг өөрчлөхийн тулд Сонгуулийн хуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Сууриар нь өөрчилье. Ингэж байж Монгол Улс хөгжиж, өрнөөс гарна. Энэ мэт шалтгаануудаас үүдэж миний бие Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандаж, гомдол гаргаж байна" гэлээ. 

Түүнчлэн "УИХ-ын гишүүний хувьд хүчээр баталсан тогтоолын төслийг хүчингүй болгодог тогтоолыг өргөн барина. Дээр нь УИХ Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй болчихлоо. УИХ хариуцлага тооцдог байх нь зүйтэй. Гэхдээ УИХ-ын чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна" гэж тодотголоо. 

 

Нийтийн их дургүйг хүргэсэн жишээ гэхэд Зонховын хөшөөний асуудал байна. 32 тэрбум төгрөгийг тэр хөшөөнд хийж байна. Ийм зүйлийг хэрхэвч санхүүжүүлж болохгүй. Иргэд энэ удаа ийм баримтыг гаргаж ирж тавьж байна. Иргэд маань эмнэлэгт ор олдохгүй байхад хөшөө, дурсгал барьж болохгүй гэж эсэргүүцэж байна. Иргэдийн нийгмийн бухимдал бол байж болох зүйл юм. Иргэд эсэргүүцээд явах нь зөв юм. Нийгмийн бухимдал байх ёстой зүйл цаашдаа 30 жилийн алдаагаа засаад явах уу гэдгийг хэлэлцэх ёстой. Гишүүд өөрсдийнхөө тойрог руу төсөв урсгадаг. 30 жил ийм үр дүнгүй явж төсвийн алдагдал томроод байдаг. Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой. Хөгжлийн төсөв тойргийн төсөв болж хувираад байна. Үүний үр дүнд монголчууд хөгжиж, цалин хөлс ямар ч боломж байхгүй. Үүнийг өөрчлөхийн тулд Сонгуулийн хуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Сууриар нь өөрчилье
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.