| | USD/MNT 0₮

АН:МАН олонхи болсноос хойш хөшөө дурсгалыг олноор барьж үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулж байна

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна. Бүлгийн дарга Д.Ганбат "Бид бүхэн хоёр асуудал хэлэлцлээ. УБТЗ-ын асуудлаар ярилцлаа. Хоёрт цаг үеийн асуудлаар ярилцлаа. Бүлгийн гишүүд УБТЗ-ын асуудлаар хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой. Зээлийн асуудал байгаа. Тэр зээлийг УБТЗ-ынхан өөрсдөө төлөх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёсгүй. УБТЗ дээр хариуцлагагүй зүйл их болж байгаа. Даргыг нь томилж чадахгүй байгаа. Манай улс далайд гарцгүй улс. Тиймээс төмөр замыг онцгой анхаарах ёстой байтал даргыг нь томилж чадахгүй байгаа нь харамсалтай.

Улсын төсөв хариуцлагагүй болсон. Төсвийн гүйцэтгэл дээр АН хатуу байр суурьтай байсан. Төсвөө буцааж тат гэж хэлсэн. Бодлогын зүйл байхгүй учраас ингэж хандсан. МАН олонхи болсноос хойш хөшөө дурсгалыг олноор барьж үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулж байна. Ковидын үед ийм хариуцлагагүй байж болохгүй" гэв.

АН:МАН олонхи болсноос хойш хөшөө дурсгалыг олноор барьж үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.