| | USD/MNT 0₮

Хятад иргэнийг зодсон Б.Дэлгэрсайханд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол Эрээн хилээ нээхгүй

Өнөөгийн УИХ-ын хурлын танхимд сууж, хууль санаачлан ард иргэдийнхээ төлөөлөл болж ажиллаж буй гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зүй бусаар зодож хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Уг хэрэг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгагдаж байна. Эрхэм гишүүнд явж чадахгүй болтлоо зодуулсан БНХАУ-ын иргэн тухайн хэрэг гарснаас хойш сэтгэл зүйн дарамттай, өвдөг няцарсан, хэвтрийн байдалтай байгааг Монгол орчуулагчийн зүгээс мэдээллээ.

Монгол Улсын Улсын их Хурлын гишүүнд үгийн зөрүүгүй зодуулж, хохирсон БНХАУ-ын иргэн Олимпийн гүүрний ажлыг гүйцэтгэж буй компанийн төслийн менежер ажилтай нэгэн аж.

Өдгөө учир явдал нийтийн дунд дарагдсан байдалтай байгаа ч хоёр улсын харилцааны хүрээнд томоохон асуудал үүссэн байна. Тодруулбал, Олимпийн гүүрний төслийн санхүүжилт зогсох асуудал яригдаж байгаа. Мөн Манай улсад суух БНХАУ-ын Элчин сайдын яамныхан тус хохирогчийг хүлээн авч уулзаж, албан бичгээ өөрийн улсын холбогдох албанд хүргүүлсэн байна. Тэрхүү албан бичгийн хариу  хараахан ирээгүй байгаа бөгөөд ямар хариу ирэх нь анхаарлын төвд байгаа аж.

Хохирогч иргэн Шүүх эмнэлэгт үзүүлж, бэртлийн зэрэг ээ тогтоосон. Харин мөрдөн шалгах ажиллагаа явагдах байгаа үед мэдээлэл бусдад задруулахгүй байхыг манай талаас анхааруулжээ. Түүнчлэн Хятад улсын талаас хоёр улсын дипломат харилцаанд сэв суух асуудал, томоохон төсөл цаашид үргэлжлэх эсэх асуудал яригдаж байгаа тул албан бичгийн хариу иртэл ямар  нэгэн шийдвэр гаргахгүй байхыг хүссэн байна.

Иймд Монгол улсын томоохон олигарх, дээд албан тушаалтанд зодуулсан хохирогч ярилцлага өгч өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй хэмжээнд хүрчээ. Нөгөө талдаа хоёр улсын эрх мэдэлтнүүдийн хүрээлэлд асуудал өндрөө авч яригдаж байгаа. Б.Дэлгэрсайхны ёс зүйгүй, балмад үйлдлээс болж төслийн ажил зогсоод дуусахгүй цаашид олон хэлэлцээрт саад учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Энэ цаг үед Эрээн талын хил нээгдээгүй Манай улсын аж ахуй нэгжүүд хаалга барихдаа тулж, хувиараа наймаа эрхэлдэг иргэдийн бараа нь хилийн цаана гацаж, энд бараагаа аваагүй бизнес эрхлэгчид түрээсийн төлбөр болон банкны хүү төлөлтдөө дарагдаж байна.

Мөн барааны хомдол үүсч, эрэлт хэрэгцээнд тулгуурлан бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл дээд цэгтээ хүрээд байна. Тэр ч бүү хэл нарийн ногоо, өвлийн хувцас, машины тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг БНХАУ-аас 90 хувийн бүтээгдэхүүнээ татдаг манай зах зээлийн хувьд сар хүрэхгүй хугацаанд олон асуудал үүссэн. Гэтэл энэ асуудлыг хуулийн болон хэлэлцээрийн хүрээнд шийдэх ёстой УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хоёр улсын харилцааг улам ч дордуулах увайгүй үйлдэл гаргасан.

Энэ үйлдэлдээ тэрээр хариуцлага хүлээхгүй гэх бөгөөд би наад хүнийг чинь зодоогүй гээд Төрийн ордноос мэлзээд зогсох байх юм.

Цаашид асуудал хурцдаж Эрээн хилээ нээхгүй өдөр хоног өнгөрөх аваас үүсэж буй нөхцөл байдал, урсах олон зардал, ажлын хөлс, татварын зөрүү, иргэдийн нуруун дээрх ачааг Б.Дэлгэрсайхнаар төлүүлж, хариуцлага нэхэх нь зүй хэрэг. Хэрэв түүнд хариуцлага тооцож, танхайрсан үйлдэлд нь хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол БНХАУ-ын талаас манайд таатай хариу ирүүлэхгүй нь тодорхой болоод буй.

Өнөөгийн УИХ-ын хурлын танхимд сууж, хууль санаачлан ард иргэдийнхээ төлөөлөл болж ажиллаж буй гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зүй бусаар зодож хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Улс төр

Сэтгэгдэл (149)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.