| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг томилжээ

Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 52.7 хувийн саналаар Н.Лхагвадоржийг өнөөдөр Засаг даргаар сонгожээ. Өнөөдрийн хуралд нийт 37 гишүүнээс 36 нь оролцсон бөгөөд 19 нь Н.Лхагвадоржид саналаа өгчээ. Харин түүнтэй өрсөлдсөн Ж.Отгонхүү 17 хүний санал авчээ. Тэрбээр 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажилласан бөгөөд 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.

Дашрамд дуулгахад, Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил нь эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн байгаа юм. Мөн түүнийг эрүүгийн хэрэгт ч яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг томилжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.