| | USD/MNT 0₮

Л.Халтар:Энэ сарын 24-нд болох хурлаар УБТЗ-ын даргын асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ

Улаанбаатар төмөр замын даргын асуудал удааширалтай байгаа. Манай талаас ОХУ руу гурван хүний нэр явуулсан ч хүлээж аваагүй байгаа юм. Харин сүүлийн үед АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгийн нэрийг дэвшүүлж МАН-ын бүлэг дэмжсэн гэх мэдээлэл байгаа. Манай талаас УБТЗ-ын даргаар Монгол хүн тавих сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Харин нөгөө талаас орос хүн томилно гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Энэ сарын 24-нд УБТЗ-ын Ерөнхий хороо хуралдана. Энэ хурлаар УБТЗ-ын удирдлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэжээ. 

Л.Халтар:Энэ сарын 24-нд болох хурлаар УБТЗ-ын даргын асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.