| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Орос Монголын хамтарсан төмөр зам гэж байсан одоо Б.Дэлгэрсайханых гэдэг болж

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар УБТЗ-ын ХНН-ийн асуудлыг танилцуулж, гишүүд салбарын сайд Л.Халтараас асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төмөр замын асуудлаар их хурал дээр Ажлын хэсэг байгуулж шалгаж, хэдүүлээ тал талаасаа зөв ойлголттой болсон нь дээр шүү. Уг нь бол Орос Монголын хамтарсан төмөр зам гэж байсан юм одоо Б.Дэлгэрсайханых болж. Та намайг гүтгэж байна. 1949 оны хэлэлцээрийг хэн ч буруутгаагүй. Монголын унхиагүй удирдлагуудын төлөөсийг ард түмэн төлж болохгүй. Орос, Хятад буруугүй, харин Япон улсад баярлаж талархсанаа илэрхийлэх учиртай. Би 2008-2012 оны хооронд Орос Монголын хоорондын Засгийн комиссын даргаар ажилласан. Оросыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй, та нар худал тайлбар хийж байна. Манай дотоодынх нь унхиагүй ажил шүү. 

Жавхлан бид хоёр нэг өнцгөөр ярьж байгаа ч нөгөө өнцгөөр буюу еэвэнгийн нөгөө тал гэж яриад байх юм. Еэвэнгийн нөгөө тал гэж байхгүй . Орос биш Монголын унхиагүй байдлаас болж 160 тэрбум төгрөг олох ажил гарна. Одоо тэр яриад байгаа 83 тэрбум төгрөг улсын төсвөөс гарна шүү дээ. Хаанаас мөнгө олох гээд байгааг чинь ойлгохгүй байна. Орос ямар ч буруугүй, та нар дотоод хэрүүлээ гадагш битгий гаргаад бай. Та нар гурван хүн дэвшүүлээд Оросын талаас буцаасан. Төмөр зам Дэлгэрсайханы вант улс болсон байна гээд буцаасан биздээ. Одоо тэгээд Хэрлэн гээд яриад байна. Сүүлдээ эргэлзэж байна. Танай нам дотор байгаа мөнгөтэй газрын баялагаар хөрөнгөжсөн хүмүүс Монголын төрөө, ард түмнээр тоглохгүй шүү. Ер нь бол та нарт эвлэх байдлаар хэлээд байгаа. Эцэстээ ард түмэн хараад сууж байгаа шүү. Юу байсан 3000 галт тэрэг бэ. Дэлгэрсайхаан би чам шиг хүдрийн орд хусчихсан бол, эрдэнэтийн зэс хусчихсан бол баялаг бүтээж л таараа шдээ. Мөсөн ордон байтугай их юм хийнэ. Энэ хэрүүлийг та нар намын бүлэг дээрээ сайн хийгээрэй. Монголын төмөр зам хэвийн хэмжээнд ортол би энэ асуудлыг ярьж хатуухан тэмцэнэ шүү. Хэнийг хуураад байгаа юм бэ. Хэдэн компанийн төлөө үхлээ юу, ард түмнээ бодооч. Эсвэл Монгол Улс гэсэн нэрээ өөрчил. Хүнийг юм мэддэггүй гэж дээрэлхэж байна шүү" гэлээ. 

 

Сүүлдээ эргэлзэж байна. Танай нам дотор байгаа мөнгөтэй газрын баялагаар хөрөнгөжсөн хүмүүс Монголын төрөө, ард түмнээр тоглохгүй шүү. Ер нь бол та нарт эвлэх байдлаар хэлээд байгаа. Эцэстээ ард түмэн хараад сууж байгаа шүү. Юу байсан 3000 галт тэрэг бэ. Дэлгэрсайхаан би чам шиг хүдрийн орд хусчихсан бол, эрдэнэтийн зэс хусчихсан бол баялаг бүтээж л таараа шдээ. Мөсөн ордон байтугай их юм хийнэ. Энэ хэрүүлийг та нар намын бүлэг дээрээ сайн хийгээрэй. Монголын төмөр зам хэвийн хэмжээнд ортол би энэ асуудлыг ярьж хатуухан тэмцэнэ шүү
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.