| | USD/MNT 0₮

С.Ганбаатар:Сая жолоочийн эрх ашгийг хамгаалах тухай ерөөсөө ярихгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцлүүлэгийг хийж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар санал хэлж байна.

Тэрбээр "Даатгалын компаниудад худалдагдсан барьцаалагдсан хахууль авсан байна. Энэ хуульд хоёр горимын санал оруулж байна. Нэгдүгээрт энэ хууль бол өөрийн өөрсдийнхөө төлөө эрсдлээ үүрье гэсэн хууль. Сая машин эзэмшигч хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах тухай хууль юм. Төрд авах гэсэн юм байхгүй. Би энэ хуулийг чимээгүй дэмжсэн. Төрд авах гэж байна даатгалын 14 компанийн эзэд битүү явуулсан. Өнөөдөр сая жолоочийн эрх ашгийг хамгаалах тухай энэ зааланд ярьсангүй. Жолооч нарын төлөөлөл эрх ашгийн төлөө дуугардаг тэднийг оролцуулах хэрэгтэй байна.Хувийн өмчийн эрхийг хамгаалж, аваар ослын үед бие биенийхээ эрсдлийг хамтдаа үүрье гэсэн санаа байсан юм шүү. МАН-ын бүлэг гаргасан шийдвэрээ эргэж хараачээ" гэв. 

 

С.Ганбаатар:Сая жолоочийн эрх ашгийг хамгаалах тухай ерөөсөө ярихгүй байна
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.