| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нөхрөө СанФранциско хотын Консулаар явуулжээ

УИХ-ын 2020 оны сонгуульд Завхан аймгаас нэр дэвшиж их хуралд суусан Б.Баярсайхан гишүүн нөхөр болох П.Баярмагнайгаа СанФранциско хотын Консулаар явуулжээ. Түүнийг гишүүн эхнэр нь ар өврийн хаалга ашиглаж гадаадад Консулаар явуулжээ гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Тус хотын Ерөнхий консулаар Б.Ургамалцэцэг бол консулаар нь П.Баярмагнай явжээ. 

Б.Баярсайхан гишүүний хувьд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад МАН-аас мандат өвөртлөж, төрсөн нутгаасаа их хуралд нэр дэвшиж, нутгийн ард иргэдийн итгэлийг дааж, төрийн түшээ болсон юм. 

Харин сэргэлэн нь дэндсэн гэх гишүүн бүсгүй нөхрөө АНУ-ын СанФранциско хотын Консулаар явуулаад амжжээ. Тэгвэл манай улс төрд төрийн албыг төрлийн алба мэт үзэж, намын татаас дэмжлэгээр өөрийн гэх тодотголтой хүмүүсээ албан тушаалд томилуулах, гадаад руу том алба өгч явуулах нь энгийн үзэгдэл болж хувирчээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нөхрөө СанФранциско хотын Консулаар явуулжээ
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.