| | USD/MNT 0₮

Б.Мөнхжин:Хятад Монголын хооронд төмөр замын огтлолцолын цэгийг ноотоор солилцуулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайдууд танилцуулав.

Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжин "Монгол Улсын Засгийн газар экспортыг нэмэгдүүлэхэд боомтын гарцыг сайжруулах, төрөлжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэр дундаа, Ганцмод, Гашуунсухайтын боомт нь тэргүүлэх ач холбогдолтой боомт юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БНХАУ, Монгол Улс хоёрын хооронд төмөр замын огтлолцолын цэгийг ноотоор солилцуулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоног буюу 11 дүгээр сарын 12-нд Ганцмод, Гашуунсухайт боомтын хилийн цэг дээр төмөр замын огтлолцолын цэг байгааг хоёр улсын гадаад харилцааны яам буюу Засгийн газар ноотоор солилцох төслөө ирүүлсэн. Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын талаас тавьсан төслийг зөвшөөрөх, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгаснаар эрх зүйн орчин нь нээгдэж байна гэсэн үг. Хоёр улс Засгийн газрын төвшинд огтлолцлын цэгээ тохирсон гэсэн үг. Ингэснээр хоёр ААН буюу Монголын талаас Тавантолгой төмөр зам компани нь хэрхэн үүнийг зохион байгуулах, ямар байгууламжууд барих зэрэгт анхаарал хандуулж ажиллана гэсэн үг юм" гэлээ.

Б.Мөнхжин:Хятад Монголын хооронд төмөр замын огтлолцолын цэгийг ноотоор солилцуулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэлээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.