| | USD/MNT 0₮

ШИНЭ БҮХНИЙ ЭХЛЭЛ БОЛСОН ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

ASU.MN сайт нийт уншигчид, хамтран ажиллагч байгууллагууддаа болон монголчууддаа  ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ БАЙНА.

Мэдээлэл холбооны технологи асар эрчимтэй хөгжиж, интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй энэ түүхэн цаг үед Asu.mn сайт нь байгуулагдаад удаагүй ч өдөр тутмын мэдээ мэдээллийг цаг алдахгүй шууд дамжуулах мэдээлэх үүргээ амжилттай биелүүлж, хэвлэл мэдээллийн салбартаа өөрийн гэсэн өнгө төрх, онцлогтойгоор гарч ирж байгаа билээ. Ийнхүү манай сайтын хамт олон Угтах 2020 оноо бүтээлээр дүүрэн, Урам тэтгэсэн амжилтаар баян, Гэгээн гэрлээр гэрээ гийгүүлж, Гэрэлт оюунаар шинэ оноо угтаж байна.

Иймд ирээдүйдээ гэрэл цацруулж, ирэх жилийн өнгөө гэгээнээр будаж, Asu.mn сайттай өдөр бүр хамт байгаарай хэмээн уриалж байна.

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан бахдам угтаарай.

ASU.MN сайт нийт уншигчид, хамтран ажиллагч байгууллагууддаа болон монголчууддаа ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ БАЙНА.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.