| | USD/MNT 0₮

ХСҮТ-ийн удирдлагуудын хандивын мөнгө идэж, вакцин дамласан хэргийг хаажээ

Улс орон даяар дархлаажуулалт явагдаж байх үеэр ХСҮТ ийн нэр бүхий удирдлагууд хүнд өвчтэй иргэдэд зайлшгүй хийхээр журамлан заасан Prizer нэршилтэй вакцинийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төлбөр авч хийсэн. Мөн өөрийн гэр бүлийн гишүүддээ тусгай заалттай вакцинийг хуурамч бичиг баримт ашиглан хийсэн гэсэн асуудал хөндөгдөж байсан билээ.

Энэ асуудлыг ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос АТГ-т бичгээр өргөдөл гаргаж, шалгуулахыг хүсчээ. Ингэхдээ ХСҮТ-ийн нэр бүхий удирдлагууд 2021 оны 3 сарын 31-ний өдрөөс эхлэн 4 сарын 4-ний өдрүүдэд тус эмнэлэгт хийгдэж байсан вакцинийг бусдаас төлбөр авч хийсэн асуудлыг шалгаж өгнө үү гэжээ.

Мөн 2018 оноос хойш ХСҮТ-д хувь хүн байгууллага хамт олноороо ирж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бүх төлбөрийг байгууллагын дансаар аваагүй асуудалд Санхүү бүртгэл, хангамжийн албаны дарга Б.Дэнсмааг шалгуулах, Менежмент аюулгүй байдлын албаны дарга Ц.Энхсаруулыг ажилд авсан сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх зэргийг шалгуулах хүсэлт өгсөн байна.

Түүнчлэн манай улсын иргэд ХСҮТ-ийн удирдлагуудад үйл ажиллагаанд хэрэглэж, эмч ажилчдад урамшуулал өгөх, шаардлагатай тоног төхөөрөмж авах зардалд олон тэрбумын хандив өгсөөр байв.

Нэг л жишээ дурьдахад, Эхгол бренд ХСҮТ-ийн удирдлагуудад 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр 20 сая төгрөгийн хандив өгсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Энэхүү хандив байгууллагын данс руу ороогүй төдийгүй санхүүгийн тайланд тусгагдаагүй ор сураггүй алга болсон байна.

Энэ мэтчилэн тайланд тусгагдаагүй хэдэн зуун тэрбумын төгрөгийн хандив УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй бүлэглэл идэж, хөлжсөөр байгааг олон хүн гэрчилж, хуулийн байгууллагад шалгуулах бүрд дарагдаж өнгөрсөөр байгаа нь харамсалтай.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн олон жил ХСҮТ-ийн даргаар сууж байхдаа байгууллагын данс хөтөлдөггүй, шилэн дансны хууль хэрэгжүүлж байгаагүй, улсаас урсгал зардалд их хэмжээний мөнгө суулгаж аваад засвар хийлгүй өөрийн халаасандаа хийдэг. Өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ өндөр албан тушаалд томилж улсын ажил цалгардуулдаг байдлыг өдгөө эрхэм гишүүний багийн найз ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү чадамгай үргэлжүүлж байна.

Н.Эрдэнэхүү захирлын албан тушаалд очоод хувийн байгууллагуудад улсын эмнэлгийн булан тохой бүрийг түрээслүүлж ашиг олдог. Ашиг олдог гэж байгаагийн учир нь тэрээр эмнэлгийн байрыг түрээслүүлж, машины зогсоол ашигласан мөнгө зэргийг хувийн дансруугаа авдаг. Улсаас ХСҮТ рүү орсон их хэмжээний мөнгийг завшдаг гэдгийг ажилчид, эмч нар Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан шалгуулах гэсэн боловч энэ удаа мөн л дарагдаад өнгөрлөө.

Улс орон даяар дархлаажуулалт явагдаж байх үеэр ХСҮТ ийн нэр бүхий удирдлагууд хүнд өвчтэй иргэдэд зайлшгүй хийхээр журамлан заасан Prizer нэршилтэй вакцинийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төлбөр авч хийсэн. Мөн өөрийн гэр бүлийн гишүүддээ тусгай заалттай вакцинийг хуурамч бичиг баримт ашиглан хийсэн гэсэн асуудал хөндөгдөж байсан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.