| | USD/MNT 0₮

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Ж.БЯМБАСҮРЭНГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Мөн Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 486 дугаар тогтоолоор Хил хамгалаах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Дашрамд дуулгахад дарга асан Ц.Сэргэлэн ирэх 2020 онд Дорнод аймгаас их хуралд нэр дэвшихээр ийнхүү ажлаа хүлээлгэж өгөөд байгаа юм. 

Хил хамгалаах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.