| | USD/MNT 0₮

Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бүдрэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан зэрэг гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсан байсан.

Тэгвэл өнөөдөр энэ хууль нь МАН-ын бүлэг дээр бүдэрчээ. Тодруулбал, МАН-ын бүлэг энэ хуулийг дэмжихгүй тул УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлаар орохгүй, энэ хууль цаашаа явахгүй гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Тухайлбал, даатгалын компаниуд болон иргэдийн эсэргүүцэл, гишүүдийн талцалтай тулгарсан тул ийм шийдвэр гаргажээ. 

Дашрамд дуулгахад, УИХ Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр баталж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн. Харин жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн байна.

Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байсан ч ийнхүү чуулганаар хэлэлцэхээргүй болжээ.

 

Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бүдрэв
Улс төр

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.