| | USD/MNT 0₮

АН:Койнд хоёр их наяд төгрөг орчихсон явж байна, УИХ-аас үүнийг хянах зохицуулах хуулиа хурдан батлаач

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бүлэг ээлжит хурлаа хийж хоёр асуудлыг хэлэлцлээ.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг, Жагсаал цуглаан хийх тухай хуулийн төслийг авч хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоног ачаалалтай байсан. АН-ын бүлэг Мөнгөний бодлого дээр байр сууриа илэрхийлж, төвсийн талаар дүгнэлт хийж завсарлага авсан. Койны асуудлыг нухацтай ярьсан. Өнгөрсөн зун УИХ-ын чуулганыг ээлжит хурлаа хийхийг хэлж байсан ч анхаарч авч хэлэлцээгүй. Өнөөдөр койны асуудал болон эрсдлийн талаар УИХ-д анхааруулж хэллээ. 

Тухайлбал, хоёр их наяд төгрөг койнд орчихсон явна. Албан бусаар 8 их наяд төгрөг орсон гэх юм билээ. Ард түмний мөнгө үүнийг хянах хуулиа яаралтай батлуулаач, дараа нь төр хариуцахгүй гэж юм ярьж болохгүй. 

Даатгалын тухай хуульд ярилцах зүйл байна. Нийтдээ сая гаруй жолооч байгаагаас 600 гаруй мянган нь даатгалын тухай хуульд хамрагдчихсан. Хэдийгээр бид хувийн хэвшлийг дэмждэг ч шаардлагын хэмжээнд хүрэхгүй ажиллаж байгаа. Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Олонхийн байр суурь ямар байгаа талаар Мөрийн хөтөлбөртөө яаж оруулсан юм бол. 

Жагсаал цуглаан хийх хуулийн тухайд Үндсэн хуульд тодорхой заасан байгаа юм. Иргэд тайван замаар үг үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Хууль сахиулагч цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүсэх эмх замбараагүй байдал үүсч магадгүй нь. Тиймээс манай нам санал санаачилга гаргаад судлаад явж байгаа. Энэ хууль дээр сонсгол зохион байгуулахаар ярилцаж байгаа" гэв. 

 

АН:Койнд хоёр их наяд төгрөг орчихсон явж байна, үүнийг хянах зохицуулах хуулиа хурдан батлаач
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.