| | USD/MNT 0₮

Ойн салбарын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Ойн салбарын үндэсний чуулган" өнөөдөр Төрийн ордонд 09_00 цагт эхэллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон Ойн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн ойн ангиудын төлөөлөл зэрэг 800 орчим хүн оролцоно.

"Ойжуулалт, нөхөн сэргээлт" салбар хуралдааны үеэр улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээнд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөгийг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан тухай дурдсан юм. 

Өнгөрсөн долоо хоногт Ойн салбарынхан чуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү нэгдсэн үндэсний чуулганаа хийж байна.

Ойн салбарын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.