| | USD/MNT 0₮

Баянхонгор аймаг 2022 онд улсын төсвөөс 21.5 тэрбум төгрөгийн татаас авчээ

 
Өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2022 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Баянхонгор аймаг 2022 онд улсын төсвөөс 21,5 тэрбум төгрөгийн татаас авах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд нь 10,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төсөвлөгджээ. 
 
2022 онд манай аймагт Улсын төсвөөс 40 тэрбум 584,1 сая төгрөгийн 30 төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийнэ. Тодруулбал, Гурванбулаг, Баянхонгор сумын сургуулийн барилга, Номгон ахлах сургуулийн өргөтгөл, 100 ортой дотуур байр, 280 ортой цэцэрлэгийн барилгын үлдэгдэл санхүүжилт болон боловсролын тоног төхөөрөмжийн зардалд нийт 6,4 тэрбум төгрөг төлөвлөв. - Эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн барилгын үлдэгдэл,тоног төхөөрөмжийн зардалд 3,0 тэрбум төгрөг. Шинэжинст сумын спорт заал, соёлын төвийн барилга, Өлзийт, Галуут сумдын соёлын төвийн барилгын үлдэгдэл санхүүжилтэд зориулж 640,2 сая төгрөг, Баянхонгор суманд шинэ суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ, 10 км хатуу хучилттай авто зам, Баацагаан суманд хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийн дэд бүтэц болон үүрэн холбооны сүлжээнд нийт 8,8 тэрбум төгрөг тус тус төсөвлөсөн болно.
 
Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэх, Баянлиг зэрэг 9 суманд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэхэд нийт 9,5 тэрбум төгрөг. Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах, “Түмэн мод” ногоон байгууламж байгуулах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, Богд, Жаргалант сумдад цагдаагийн кобаны барилга барих, Галуут, Эрдэнэцогт, Баацагаан сумдад “сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэхэд нийт 12,2 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.
Өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2022 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Баянхонгор аймаг 2022 онд улсын төсвөөс 21,5 тэрбум төгрөгийн татаас авах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд нь 10,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төсөвлөгджээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.