| | USD/MNT 0₮

Г.Занданшатар:АТГ-т 90 тэрбум төгрөгийг авлигын орлогоос хуримтлуулж, нэг их наяд гаруй төгрөгийн хөрөнгө хураасан

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Ингэснээр 18 их наядын төсөв батлагдав.

Авлигатай тэмцэх ажлын хүрээнд төсөвт орлого орж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх шатны байгууллагууд хяналтын горимд ажиллах зарчим тусгагдсан. Авлига, хээл хахуулийг бууруулах асуудал нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн зарчим болохыг бид харж байна. Авлигатай тэмцэх газар 90 тэрбум төгрөгийг авлигын орлогоос хуримтлуулсан. Нэг их наяд гаруй төгрөгийн хөрөнгө хураагдаж, царцсан байна. Үүгээр төсвийн орлогын нэмэгдүүлэх асар их боломж байгаа"гэлээ. 

Г.Занданшатар:АТГ-т 90 тэрбум төгрөгийг авлигын орлогоос хуримтлуулж, нэг их наяд гаруй төгрөгийн хөрөнгө хураасан
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.