| | USD/MNT 0₮

Ш.Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг яллагдагчаар татлаа

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл түүнд болон тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл Эргэлт.мн сайтын өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрэвгэр, жирэвгэрээ хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон.

Мөн Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан. Хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн газар дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар нийт 200 сая төгрөгийн өртөгтэй элс, хайрга асгуулж, тэгшлүүлж, талбай засуулсан зэрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж.

Өнгөрсөн хугацаанд түүнийг ажлаа өгсөнтэй холбоотой “Эрүүл мэндийн шалтгаанаар болон албан тушаалын хэрэгт холбогдсон гэх утгатай мэдүүллүүд хөвөрсөн. Харин түүний хувьд бөөрний хорт хавдрын хагалгаанд орохоор энэ баасан гарагт БНСУ-ыг зорих бэлтгэлээ хангаад байгаа аж. Ш.Оргилыг ажлаа өгсөн даруйд аймгийн Засаг даргын суудалд санаархсан олон эрхмүүд хүмүүсээ зүтгүүлж эхэлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл түүнд болон тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл Эргэлт.мн сайтын өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.